ГРУППИЙН 20 ГАРУЙ КОМПАНИД 120 ГАРУЙ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ АЖИЛТАН АЖИЛЛАДАГ
Таван Богд Групп тогтвортой хөгжлийн бодлогын “Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлыг бий болгох, тэгш бус байдлыг бууруулах” зорилтын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг идэвхтэй дэмжиж ажилладаг.
2023 оны 1-р сарын байдлаар Группийн 20 гаруй компанид нийтдээ 120 гаруй тусгай хэрэгцээт ажилтан ажиллаж байна.
Тусгай хэрэгцээт ажилтны ажиллах таатай орчинг бүрдүүлэх, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, өөрийгөө сурч, хөгжүүлэх боломжоор хангах, цалин хөлс, хангамж, урамшуулалыг зохих журмын дагуу олгох, ажлын гүйцэтгэлээ шударгаар үнэлүүлэх, дохионы хэлэнд суурилсан сургалт, хөгжүүлэлт, олон нийтийн болон спортын уралдаан тэмцээнд оролцож авхаалж самбаагаа сорих, албан тушаал ахих зэрэг тогтвортой хөгжлийн бодлогын хүрээн дэх тэгш хүртээмжтэй, ээлтэй бодлого хэрэгжүүлэн тэдний хөдөлмөрлөх эрхийг ханган ажиллаж байна.
Мөр зэрэгцэн ажиллаж байгаа тусгай хэрэгцээт ажилтнууд маань хамт олноосоо эрч хүчийг авч, хүсэл тэмүүллээр дүүрэн, өндөр бүтээмжтэй, компанийхаа өсөлт хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулдаг, бидний үнэт зүйл болсон шилдэг ажилтнууд билээ.



