GOBI BY SAVERIO PALATELLA КОЛЛЕКЦИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болсон GOBI by SAVERIO PALATELLA коллекцийн нээлт энэ сарын 25-нд Gobi Factory Store- д боллоо. Цэнхэр тэнгэр, байгалийн гоо үзэсгэлэн, хүчтэй салхийг орчин үеийн урсгалаар илэрхийлж, байгалийн элементүүдийг ноолууран дээр хэвлэн буулгасан GOBI by SAVERIO PALATELLA коллекцийн загварын үзүүлбэрүүд урлагийн бүтээл мэт сэтгэгдлийг хэн бүхэнд төрүүлж байлаа.



