KFC брэнд "Мэдлэгээр Дүүргэ-Номын баяр" зохион байгууллаа
KFC брэндийн зүгээс "Мэдлэгээр Дүүргэ" номын баярыг санаачлан Аз Хур номын дэлгүүртэй хамтарч 10-р сарын 11-ний өдөр олон залуучуудын мэдлэгийг дүүргэхэд хувь нэмрээ орууллаа.
Тус номын өдөрлөгт хамрагдахыг хүссэн нийт 2000 орчим хүнээс өөрийн зорилго, хүсэл тэмүүллээрээ шалгарсан 100 залуус олон сонирхолтой шинэ мэдээллүүдийг сонсож нэгэн өдрийг хамтдаа сурч, мэдэхэд зориулан өнгөрүүлсэн юм.

Нийгмийн хариуцлагын хүрээнд KFC брэндийн зүгээс #Дутуугаа_дүүргэ уриан дор олон ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба хүүхэд, залуучуудруу чиглэсэн ажлаа эхлүүлээд байгаагийн нэг мэдлэгээр дүүргэ номын баяр байлаа.

Дараа дараагийн дутуугаа дүүргэх олон олон үйл ажиллагааг хамтдаа бүтээцгээе.
KFC ДУТУУГАА ДҮҮРГЭ




