Мэдээ мэдээлэл | September 5, 2023

ТАВАН БОГД ГРУППИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Таван Богд Группийн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуй, Байгаль Орчны хэлтсээс жил бүрийн "Дэлхийн ХАБЭА-н өдөр 4-р сарын 28" -ний өдрийг угтан идэвхжүүлэлтийн аянг Группийн хэмжээнд зохион байгуулж, ХАБЭА,БО гүйцэтгэлээр тэргүүлсэн охин компани болон ажилчдыг урамшуулдаг хөтөлбөрийг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

2021 оны шилдэг компаниар "Таван Богд Проперти" ХХК, 2022 онд "Улаанбаатар Гурил" ХХК шилжин явах цомын эзэн болж "Таван Богд" ХХК, "Эйрлинк Монголиа" ХХК-ууд 2, 3-р байрт шалгарч байсан.

2023 оныг ХАБЭА-н Манлайллын Жил болгон зарлаж, шилдэг компанийг шалгаруулахаар 2023 оны 4-р сарын 28-ны өдөр Таван Богд Группийн удирдлагууд, салбар компанийн Гүйцэтгэх захирлууд, ХАБЭА-н зөвлөл болон ажилчдын төлөөллөөс бүрдсэн 200 гаруй ажилтны хурлыг хийж, тус хөтөлбөрийн үр дүнг дүгнэж, хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.

2023 оны шилдэг компаниар 1-р байранд "Улаанбаатар Принт" ХХК, удаах байранд "Таван Богд Фүүдс Пицца" ХХК орж, 3-р байранд "Монгол Машин Концерн" ХХК тус тус шалгарлаа. Байр эзэлсэн салбар компанийн удирдлагууд болон ажилчиддаа халуун баяр хүргэе.

Таван Богд Групп тасралтгүй хөгжил цэцэглэлтийн замналдаа Группийн үнэт зүйл болсон ажилтнуудынхаа аюулгүй байдал, эрүүл мэндэд үргэлж анхаарал хандуулан, нэн түрүүнд тавьж, ажилласаар байх болно.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай