Мэдээ мэдээлэл | September 5, 2023

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР "УЛААНБААТАР ГУРИЛ ХХК" ТОДОРЛОО

Таван Богд Группийн охин компани, үндэсний томоохон үйлдвэрлэгч Улаанбаатар гурил ХХК Дархан хотын “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарч, Салбар хариуцсан захирал П.Нямхүү “Шилдэг татвар төлөгч” шагналыг гардан авлаа.

Монгол Улсын Татварын ерөнхий газраас жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногийг улс орон даяар “Татвар төлөгчдийн өдөр” болгон тэмдэглэдэг. Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан 2022 оны шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуй нэгжүүдээ ийнхүү тодруулжээ.

Таван Богд Групп орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, хотын хэт төвлөрлийг сааруулах, бүс нутгийг иргэдийг ажлын байраар хангах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилтуудыг тавьж ажилладаг.

Энэхүү зорилтын хүрээнд Улаанбаатар гурил компаний Дархан хот дахь Гурилын үйлдвэрт нийтдээ 170 гаруй ажлын байрыг бий болгож, ажилтнуудынхаа ажиллах, амьдрах орчныг сайжруулах ажлуудыг үе шаттайгаар хийж ирлээ.

Бидний энэхүү амжилтанд үнэтэй хувь нэмрээ оруулсан итгэл өгөн, эргэлзээгүй сонгодог эрхэм хэрэглэгчид, өдөр бүр бүх чадлаараа хичээн ажилладаг гал эрмэлзлэлтэй ажилтнууд, хамтран ажилладаг үнэнч харилцагчдадаа талархал илэрхийлье.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай