ДАРХАН ХОТОД НЭЭГДЭХ ШИНЭ ГУРИЛЫН ҮЙЛДВЭРИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ
Энэхүү төслийг Улаанбаатар Гурил, Таван Богд Констракшн хамтран хэрэгжүүлэх бөгөөд 3 сарын 11-ний билэгт сайн өдөр Улаанбаатар Гурилын үйлдвэрийн захирал Ц.Оюунсүрэн, Таван Богд Констракшн компанийн гүйцэтгэх захирал н.Мөнхбаяр нар төслийг хугацаандаа амжилттай гүйцэтгэхийг билэгшээж Монгол ёс уламжлалаараа Дархан хотод босох гурилын үйлвэрийнхээ шав тавих ёслолыг үйлдлээ. Дархан дахь шинэ үйлдвэр төлөвлөгөө ёсоор энэ оны өвөл ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд хүчин чадлаараа улсдаа хамгийн том гурилын үйлдвэр болох юм.



