Мэдээ мэдээлэл | September 5, 2023

ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ NURА төв тун удахгүй...

Таван Богд Солюшнс ХХК хавдрын эрсдэлийг бууруулах чиглэлээр олон талт судалгаануудыг эхлүүлж, удаан хугацаанд гарц гаргалгаа хайж байгаад урьдчилсан сэргийлэх, эрт оношилгооны NURA төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Учир нь дэлхий шилдэг эмнэлгүүдийн яг одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмж, эрүүл мэндийн салбарт хувьсал хийсэн хиймэл оюун ухаан, системчлэгдсэн, богино хугацаанд олон төрлийн шинжилгээг нэг дор хийх болон эргэлзээгүй хариу гарах боломж, ижил төрлийн үйлчилгээнээс хямд, олон талт хяналттай гэдэг утгаараа NURA төслийг сонгосон юм.

NURA төвийг дэлхийд эмнэлгийн тоног төхөөрөмжөөрөө тэргүүлэгч FUJIFILM Корпорац урьдчилан сэргийлэх үзлэг, хавдрын эрт үеийн оношилгоог шинэ түвшинд гаргах зорилгоор 2021 онд байгуулж, Япон, Энэтхэгт 4 салбар нээсэн бөгөөд хамгийн түгээмэл 10 төрлийн хорт хавдар, 10 төрлийн амьдралын хэв маягаас шалтгаалах архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх оношлогоог 120 минутанд багтаан эргэлзээгүй оношилдог юм.

Монгол улсад жилд 6 мянган хүний хот хавдар шинээр оношлогдож, үүнээс 4500 гаруй нь нас бардаг. Үүний гол шалтгаан нь хожуу оношлогоо.

Хожуу оношлогдсоноор эмнэлэг, эрүүл мэндийн талаасаа тусламж авах боломж хязгаарлагдмал болдог. Тухайлбал Японд хийгдсэн судалгаагаар “Хавдрын 1-р үе шатанд илрүүлбэл 93% нь 5-с дээш жил амьдардаг, 2-р үе шатанд нь илрүүлэхэд 24% нь л 5-с дээш жил амьдардаг” гэж дурджээ.

Иймд урьдчилан сэргийлэх оношлогооны NURA төв байгуулагдан, эрт оношилгоонд иргэд хамрагдсанаар нас баралт буурч, монголын эрүүл мэндийн салбарт мэдэгдэхуйц өсөлт гарах нь дамжиггүй.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай