COLGATE PALMOLIVE КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ЗОЧЛОВ
Colgate Palmolive компанийн гадаад худалдаа хариуцсан менежер Mr. Murat Akyuz 5 сарын 16-20-ны өдрүүдэд Таван Богд Косметик компанид айлчилан, бизнес уулзалт зохион байгуулаад буцлаа. Уулзалтын үеэр Монголын зах зээл болон Монгол дахь Colgate Palmolive-ийн борлуулалт, үйл ажиллгаатай танилцахын хамт Pre-selling, Hot-selling, M&S, Region /Дархан хот орсон/ гэсэн чиглэлүүдийн нөхцөл байдалтай танилцжээ.



