Мэдээ мэдээлэл | October 26, 2020

Таван Богд Группийн Хүний нөөцийн хамт олон сайн үйлсийн аян зохион байгууллаа

Таван Богд Группийн хүний нөөцийн хамт олон жил бүр тохиодог хүний нөөцийн ажилтнууддаа зориулсан баярын үйл ажиллагаагаа 10-р сарын 16-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Энэ жил тэд баярын өдрөөрөө зөвхөн өөрсдөө баярлахаас гадна хэн нэгнийг баярлуулах сайн үйлсийн аяныг зохион байгуулж, Таван Богд Группийн аль нэг компанийн тусламж зайлшгүй хэрэгцээтэй ажилтанд өөрсдийн хөрөнгө оруулалтаар туслах санаачилгыг гаргасан юм. 

Тусламж шаардлагатай ажилтнуудын мэдээллийг бүх салбар, компаниудын ажилтнуудаас тодруулахад 3 компанийн 3 ажилтанд туслах хүсэлт ирсэн байна. Уг хүсэлтүүдээс нэн шаардлагатай буюу Таван Богд Интернэйшнл ХХК-д  5-дахь жилдээ ажиллаж байгаа Түгээлтийн ажилтан Н.Лхагвасүрэн-ийн гэр бүлд тусламжийн гараа сунгахаар сонгож, сайн үйлсийн аяныг эхлүүлжээ.

Тэрээр Өлзийт хороололд эхнэр, 2 хөөрхөн хүүхдийн хамт амьдардаг ба өөрийн гэрт өвөлжих боломжгүй болсон тул хадмындаа суурьшиж байсан юм. Тиймээс тэдний гэр бүлд зориулж өвөлжих боломжтой шинэхэн Монгол гэр болон зуух авч өгөхөөр шийдэж, шаардлагатай 4 сая гаруй төгрөгийг цуглуулж эхэлсэн байна.

HR day 2020 баярын хүрээнд 41 хүний нөөцийн ажилтнууд нийт 1,495,000₮-ийг цуглуулсан ба Таван Богд Группийн “Mentoring хөтөлбөрт хамрагдсан 40 оролцогчид тус аянд нэгдэж 2,773,000₮ хандивлан, нийт 4,268,000₮ цугларчээ.

Цугларсан мөнгөөр хүний нөөцийн хамт олон Н. Лхагвасүрэнгийн гэр бүлд цоо шинэхэн өргөө цагаан гэр барьж, тоонод нь хадаг уян, сайн сайхан бүхнийг хүсэн хүлээлгэж өглөө.

Баярын өдрөө хамт олонтойгоо хуваалцаж, нэгэн гэр бүлийг дулаацуулж илүү аз жаргалтай болгох энэхүү сайхан үйлийг бүтээсэн ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТАН НЭГ БҮРДЭЭ чин сэтгэлийн талархал илэрхийлье!


Н. Лхагвасүрэнгийн гэр бүлд халуун ам бүлээрээ өргөө цагаан гэртээ аз жаргалаар дүүрэн амьдрахыг хүсэн ерөөе!

Хамтын хүч - Амжилтын түлхүүр


Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай