ТОГТВОРТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Таван Богд Групп нь Тогтвортой Хөгжлийн бодлогынхоо хүрээнд байгаль орчинд ээлтэй байхыг зорин ажилладаг. Энэ хүрээнд байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэх, аливаа худалдаа авалт болон сонгон шалгаруулалтын ажиллагаандаа байгальд ээлтэй байх үзүүлэлтийг онцгойлон авч үзэж ирлээ.
НӨӨЦИЙГ ХЭМНЭДЭГ-УЛААНБААТАР ГУРИЛ ХХК
Улаанбаатар гурилын үйлдвэр нь хамгийн сүүлийн үеийн дэлхийд тэргүүлэгч эко горимтой Алапала брэндийн босоо технологийг сонгосон. Тус үйлдвэр нь 100 хувь автомат тоног төхөөрөмжийг ашиглаж цахилгаан зарцуулалтыг 25%, усыг 12% хэмнэдэг тогтвортой хөгжлийг дэмжигч байгальд ээлтэй үйлдвэр юм.
100% ЦАХИЛГААН МАШИНААР ХҮРГЭЛТЭЭ ХИЙДЭГ-KFC БРЭНД
KFC брэнд байгальд орчинд ээлтэй байх үүднээс 100% цахилгаан машинаар хүргэлтээ хийхээр зорин ажиллаж байна. Цахилгаан машин агаар бохирдуулах, дуу чимээ, бага зардалтай байдгаараа байгаль орчинд ээлтэй юм.
ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БУУРУУЛАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛДАГ-МОНБИЙФ БРЭНД
Хөдөө аж ахуйн гаралтай мах, махан бүтээгдэхүүн нь дэлхий дээр ялгарч буй нийт хүлэмжийн хийн 18 хувийг эзэлдэг. Мон Бийф ХХК нь зах зээлд эрүүл, чанартай, гарал үүсэл тодорхой үхрийн мах нийлүүлэх зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт эрчимжсэн үхрийн фермийн үйл ажиллагаа явуулж байна. Ингэснээр нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмрээ оруулж байна.
БАЙГАЛИЙН ОЙ МОДОНД ЭЭЛТЭЙ- DOUBLE A БРЭНД
Улаанбаатар Принт ХХК байгалийн ой модыг огтлохоос зайлсхийж, Цаас-Мод буюу бичгийн цаасыг үйлдвэрлэхэд тохиромжтой тусгай модыг өөрийн тариалангийн газар дээр тариалж, цаас үйлдвэрлэдэг Double A брэндийг борлуулж байна. Тус брэнд нь гадаргуу нь хэвлэж буй зүйлийг тод гаргахаас гадна, хэвлэх явцдаа ямар ч саадгүй татагддаг тул хаягдал үүсгэдэггүй, мөн 2 талаараа ашиглах зориулалтай тул цаасны хэрэглээг ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад 30 хүртэл хувиар хэмнэдэг байна.



