Мэдээ мэдээлэл | July 16, 2020

PIZZA HUT МОНГОЛД...

Дэлхийн 100 гаруй улсад 15000 орчим салбартай хамгийн том пиццаны сүлжээ "Pizza Hut Delivery" Монголд нээгдэж албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 7 сарын 14- ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Хүн бүхний хүсэн хүлээсэн дэлхийн №1 Пан Пиццаны гайхалтай амтыг мэдэрхээр зуу зуун зочид 3,4-р хороололд байрлах эхний салбар Pizza Hut Deliveryг зорьсоор байна. Нээлтийн үйл ажиллагаанд АНУ-аас Монголд суугаа бүрэн эрхт элчин сайд хатагтай Кэмбэлл, Баянгол дүүргийн засаг дарга Д.Оросоо, Yum брэндийн Ази хариуцсан гүйцэтгэх захирал ноён Випул Чаула болон Таван Богд Фүүдс Пицца компанийн гүйцэтгэх захирал хадагтай Д.Хулан нар хүрэлцэн ирж Монгол дахь анхны Пицца Хат Хүргэлтийн салбарын нээлтийн туузыг хайчилснаар хэрэглэгчиддээ үүд хаалгаа нээлээ.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай