СЭТГЭЛ ОГШООМ ТЭНГЭРЛЭГ УРЛАГ БАЛЕТИЙГ БАХАРХАН ДЭМЖЛЭЭ
Америкийн “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг сонгодог бүжгийн урлагийг сурталчлах, сургалт зохион байгуулах, залуу боловсон хучин бэлтгэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор “Монголын балетын хөгжил сан”-г байгуулан, үйл ажиллагааныхаа эхлэл болгож олон улсын балетын фестивалийг эх орондоо амжилттай зохион байгуулсан билээ.



