Мэдээ мэдээлэл | October 27, 2020

“Менторинг хөтөлбөр” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ хийлээ

Таван Богд Группийн анхны "Менторинг хөтөлбөр" нь 8-р сарын 26-аас эхлэн хэрэгжиж, 13-н ментор буюу удирдах түвшний ажилтнууд, 27-н ментий буюу группийн салбар компаниудийн ажилтнуудаас бүрдсэн хөтөлбөр 2 сарын хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа.

“Ментий”-р шалгарсан ажилтнууд 7 хоног бүр менторуудаасаа хувь хүний хөгжил болон мэргэжлийн туршлагаас судлаж, зөвлөгөө, чиглүүлгүүдийг аван, бүгд өөр өөрийн 3 зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ур чадваруудаа сайжруулахаар  суралцсан билээ.

Мөн хүний нөөцийн газраас зохион байгуулсан өглөөний уулзалт, ууланд алхалт, нээлт болон хаалтын үйл ажиллагаануудад  бүгд хамтдаа хамрагдаж хоорондоо мэдлэг, туршлагаа хуваалцан 2 сарын цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөсөн юм.

Менторинг хөтөлбөрийн турш хамгийн идэвх, санаачлагатай хамтран ажилласан хоёр багийг шалгаруулсан ба үүнд:

·  Д. Хулан /Таван Богд Группийн Тэргүүн дэд захирал/ менторын баг

·       Ц. Оюунцэцэг /Таван Богд Трейд ХХК-ийн Дотоод Аудит хариуцсан захирал/менторын  багууд тус тус хамгийн шилдэг багуудаар шалгарчээ.

Нийт хөтөлбөрт хамрагдсан ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгааны үр дүн 90%-тай байсан ба уг хөтөлбөрийг цаашид байгууллагын соёл болон үргэлжлүүлэхэд тохиромжтой хөтөлбөр гэж дийлэнх нь үзсэн байна.

Энэхүү хөтөлбөрийн алсын хараа нь дотоод нөөц бололцоогоо ашиглан, суралцах замаар захирлууд ментор хийхээс гадна Амёб менежментийн дагуу нэгжийн удирдлага бүрийг удирдах арга барилд сургах, хөгжүүлэх билээ.

Энэ жил Корона вирусээс шалтгаалан Менторинг хөтөлбөрийг 2 сарын хугацаанд хэрэгжүүлсэн бол дараа дараагийн жилүүдэд илүү их цар хүрээтэйгээр, хангалттай хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мэдлэг, туршлага, үнэт цаг заваа зарцуулан ментий нараа чиглүүлсэн нийт ментор удирдлагууддаа талархал илэрхийлье.

Хувь хүний болон мэргэжлийн ур чадвараа сайжруулсан санаачлагатай, эрч хүчтэй ментий нартаа баяр хүргэе!

Хамтын хүч- Амжилтын түлхүүр

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай