“ГОВЬ” ХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ХАНГАЖ ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

Таван Богд Группийн хөрөнгө оруулалттай “ГОВЬ” ХК нь тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд чанартай, загварлаг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэхээр ажилладаг.
Хэрэглэгчийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг хамгийн дээд түвшинд байлгахын зорин ажилладаг уг хамт олон, тэр чинээгээрээ дэлхийн стандарт нийцэх стандартуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж, бүхий л үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж ирсэн.
Энэ ч утгаараа ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шалгуурыг бүрэн хангаж, Олон Улсын "SGS Баталгаажуулалтын Байгууллага"-аас гэрчилгээгээ гардан авлаа. Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр:
• Байгууллагын бүхий л үйл явцыг системд суурилсан байдлаар тодорхойлж,
• Компанийн хэмжээн дэх “Баримтжуулсан мэдээлэл”-ийн хяналтыг сайжруулж,
• Хэрэглэгчдээс сэтгэл ханамжийн судалгааг байнга авч, түүний хүрээнд бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулж, цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлдэг болсон байна.
“ГОВЬ” ХК нь 2022-2023 онд Бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийг сайжруулж, нэгдсэн удирдлагын тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж, олон улсын чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ өгч, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх ажлуудыг хийж, хэрэглэгчдийн таашаалыг хүртэж буй үлгэр жишээ үндэсний үйлдвэрлэгч болж байна.
Монгол ноолуураар дэлхийн зон олныг гоёх их үйлсийг бүтээхийн сацуу, чанар стандартаар ч дэлхийн брэндийн жишгийг бүтээж буй “ГОВЬ” ХК-ийн бүтээлч хамт олонд цаашдын их үйлсэд нь амжилт хүсье!



