АНУ-Н ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДӨР
ЭСЯ-с тус үйлчилгээний эрхийг олгохоор тендер зарлаж, өндөр шалгуур бүхий сонгон шалгаруулалт явуулснаас Кемпински Хаан Паласын хамт олон шалгарч "Тусгаар тогтнолын өдөр"-ийн катеринг үйлчилгээг бүрэн хариуцан ажиллаж, 350 гаруй хүндтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авлаа. Энэхүү арга хэмжээнд уригдан ирсэн зочид чанартай бүтээгдэхүүн, мэргэжлийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан төдийгүй АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Кэмбэлл Кемпински Хаан Паласын хамт олонд талархлын бичиг хүргүүлснийг дуулгахад таатай байна.



