Мэдээ мэдээлэл | October 28, 2020

Таван Богд Группийн маркетерууд “Маркетингийн өдөр”-өө тэмдэглэлээ!

Жил бүрийн 10-р сард Таван Богд Группийн маркетингийн газрын ажилтнууд мэргэжлийн баярын өдрөө тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ жилийн маркетингийн өдрөөр бүх маркетерууд, дизайнерууд, судалгааны менежерүүд гээд Таван Богд Группийн маркетингийн газарт харьяалалтай 150 гаруй ажилтнууд баярын өдрөө хамтдаа тэмдэглэсэн юм.

Шинэ сонин, содон бүхнийг бүтээлчээр сэтгэдэг маркетеруудын баяр жил бүр өөр өөр уур амьсгалтай, дрэсс кодтой байдаг бол энэ жилийн хувьд Япон улсын хэв шинжийг агуулсан ба креатив маркетингийн үдэш буюу “Кирэжи Маркетингу Найту” нэртэйгээр зохион байгуулагдлаа. ​​​​​​​

Баярын арга хэмжээ нь сургалт болон оройн хүлээн авалт гэсэн хоёр хэсэгтэй явагдсан ба сургалтын эхлэл хэсэгт Таван Богд Группийн ерөнхийлөгч Ц. Баатарсайхан захирал хүрэлцэн ирж маркетерууддаа баярын мэнд хүргэсэн ба ирэх жилийн маркетеруудын баяраар илүү олон бүтээлч ажлууд санаачлан хэрэгжүүлэхийг нийт маркетерууддаа уриалав. 


Таван Богд Группийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д. Хулан “БРЭНДИЙН БИЕТ БУС ҮНЭ ЦЭНЭ БА ӨСӨЛТӨД ТЭМҮҮЛЭХҮЙ” сэдэвтэй илтгэлийг нийт маркетерууддаа зориулан танилцуулж, олон олон шинэ санаа, хэрэгтэй мэдээллүүдийг хуваалцаж, илүү эрч хүчтэй ажиллах урам зоригийг бэлэглэсэн юм. 

Сургалтын сүүлийн хэсэгт “Нийгмийн Маркетинг” панел хэлэлцүүлэг өрнүүлсэн ба доорх зочид ирж, нийгмийн маркетингтай холбоотой хийсэн төслүүдийнхээ талаар мэдээлэл хуваалцав.

  • UBP Media компаний ерөнхий менежер, Minu Hota төслийн маркетингийн менежер М.Сувданзаяа
  • "Солонгон бүрхүүл" арт аяны санаачлагч "Creative motion" ХХК захирал Б.Шинэбилэг
  • “Gertoon” agency - үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Бат-оргил
  • “Хаан банк” маркетингийн газрын захирал Л.Уянга

Таван Богд Группийн маркетингийн газрын захирал Ж. Оюунчимэг нийт маркетерууддаа мэргэжлийн өдрийн баярын мэндийг хүргэж арга хэмжээг эхлүүлсэн билээ. 

Мөн  Таван Богд Группийн салбар, компаниудын захирал, удирдлагууд хүрэлцэн ирж 2020 онд амжилт бүтээлээр дүүрэн ажилласан ажилтнуудаа онцлон шагналаа.

Талархлын бичиг

  • Дижитал Аггрегатор ХХК-Маркетингийн менежер О. Гантулга
  • Таван Богд Фүүдс Пицца ХХК-Маркетингийн албаны дарга Н. Болор
  • Таван Богд Смарт Электроникс ХХК- Борлуулалтын мэргэжилтэн Х. Аман
  • Таван Богд Трейд ХХК- Пи ар менежер А. Соёмбо-Эрдэнэ
  • Таван Богд ХХК-  Маркетингийн менежер М. Номиндарь
  • Таван Богд Вашёкү ХХК- Маркетингийн менежер Ч. Отгонсүрэн

Залуучуудын холбооны Тэргүүний залуу шагнал

  • Таван Богд ХХК- Дизайнер Ч. Баян-Очир
  • Таван Богд Интернэйшнл ХХК- Маркетингийн менежер С. Ариунаа
  • Таван Богд Интернэйшнл ХХК – Дизайнер Д. Түвшинбаяр
  • Хаан Банк- Бүтээгдэхүүн хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Уянга
  • Хаан банк- Продюсер Б.Онон
  • Хаан Банк-Дизайнер Э.Бямбасүрэн
  • Хаан Банк-Дизайнер Д.Чинтулгат

2020 оны Онцлох ажилтан шагнал

  • Таван Богд Хот Пот ХХК- Маркетингийн албаны дарга Б. Гал-Эрдэнэ
  • Таван Богд Интернэйшнл ХХК- Маркетингийн албаны дарга Л. Азжаргал
  • Дижитал Аггрегатор ХХК- Маркетингийн ахлах менежер Н. Энэрэлт
  • Таван Богд Смарт Электроникс ХХК- Н. Ариунболд
  • Таван Богд ХХК- Бизнес хөгжүүлэлтийн албаны дарга Г. Золбоо
  • Говь ХК- Креатив менежер Б. Ундрам
  • Говь ХК- Фото зурагчин Э. Эгшиглэн
  • Говь ХК- Америк зах зээл хариуцсан маркетингийн менежер Т. Номинзул

Хөдөлмөрийн алдар шагнал

  • Хаан банк- Коммуникац хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Отгонтуяа
  • Хаан банк-Дижитал маркетинг хариуцсан мэргэжилтэн Г.Тэлмүүн 
Таван Богд Группийн эрч хүчтэй маркетер залуустаа баярын мэндийг хүргэж, амжилт хүсье!
Хамтын хүч- Амжилтын түлхүүр

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай