Мэдээ мэдээлэл | September 5, 2023

ТҮГЭЭГЧ, АЧИГЧ, ЖОЛООЧ НАРТАА ЗОРИУЛСАН ТУХТАЙ АЖЛЫН БАЙРЫГ АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА

 

Таван Богд Группийн ууган компаниудын нэг болох Улаанбаатар гурил компани нь Улаанбаатар хот дахь Төв оффис, Дархан–Уул аймаг дахь Үйлдвэрийн салбаруудад нийт 290 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

2022 онд Улаанбаатар хот дахь салбартаа 140 гаруй ажилтанд зориулсан орчин үеийн шийдлээр тав тухтай ажлын байрны орчин нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн 1,120мкв талбай бүхий 4 давхар оффисыг шинээр ашиглалтад ашиглалтад оруулсан.

2023 оны 7-р сарын 8-ны өдөр түгээгч, ачигч, жолооч нарт зориулсан 2 давхар 160мкв ажлын байрыг ашиглалтанд орууллаа. Тус ажилчдын амрах байр нь:

 

  • Зочин угтах хүлээлгийн танхим,
  • Хурал сургалт, уулзалтын танхим,
  • Брайнсторм хийх, чөлөөт амралтын хэсэг,
  • Чийрэгжүүлэлтийн танхим,
  • Ая тухтай цайны өрөө, гал тогоо,
  • Хувцас угаалга,
  • Ажилтнуудын усанд орох шүршүүр, амралтын хэсэг зэргээс бүрдсэн.

 

Улаанбаатар Гурил ХХК нь тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд 2012 онд газар тариалангийн бүсийн төв Дархан-Уул аймагт 150 гаруй иргэдийг ажлын байраар хангасан гурилын үйлдвэрийг, 2018 онд үйлдвэрийн ажилчдын 35 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулж байсан бол 2023онд мөн адил 22 ажилчдыг орон сууц хөтөлбөрт хамруулахаар хөрөнгө оруулалт хийгдэж байна.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай