ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИГЧЭЭР ТОДОРЛОО
Монгол орны хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох, ажлын байраар хангахад Таван Богд Группийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Хөдөлмөрийн Төв биржээс Таван Богд Группийг хүндэтгэлийн өргөмжлөлөөр шагналаа.



