ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТАНД “КЕМПИНСКИ” ЗОЧИД БУУДАЛ ХУВИЙН ХЭВШЛИЙГ ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦЛОО
Энэ жилийн үйл ажиллагаанд Кемпински зочид буудал хувийн хэвшлийг төлөөлөн оролцсон цорын ганц компани байснаараа онцлог байлаа. Хүлээн авалтын талаар сонирхуулахад: Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр "Их Тэнгэр" цогцолборт Төрийн түшээд болон тухайн үед хүрэлцэн ирсэн гадны зочид төлөөлөгчдөө хүндэтгэн хүлээн авдаг дээд зэрэглэлийн хүлээн авалт бөгөөд энэ жилийн наадмын хүндтэй зочдоор Казакстан улсын Ерөнхийлөгч болон олон улсын дипломат зочид төлөөлөгчид байлаа.



