Мэдээ мэдээлэл | November 4, 2020

Шимизү тогоочийн нууц жорыг “Chef Shimizu in Mongolia” YouTube cувгаас

Нагоми , Сакура, Мираж ресторанууд нь Япон хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэхээр цоо шинэхэн  хоолны  цуврал видео контентийг үзэгчиддээ хүргэж байна. 

Таван Богд Вашёкү ХХК-ийн гүйцэтгэх захирал Шимүзү Күнитоши нь мэргэжлийн өндөр ур чадвартай тогооч бөгөөд Япон үндэсний соёл, зан заншил хоол хийх арга барил техник технологийг тогооч нартаа заан, сургадаг байсан бол “Chef Shimizu in Mongolia" нэртэй  youtube сувгийг нээн 7 хоног бүрийн Лхагва гарагуудад  Япон үндэсний онцгой содон хоол хийж, нууц жороосоо бидэнтэй хуваалцаж буй юм.

Тус  хоолнууд  зөвхөн Нагоми хот пот сүши ресторанд гардаг бөгөөд  Япон улсад ч ховорт тооцогдох  өвөрмөц хоолны тоонд багтдаг. Энэхүү бичлэгүүдээрээ хоолны соёлоор дамжуулан Япон улсын рестораны стандарт, үйл ажиллагааг таниулах мөн бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ давхар хийх зорилготой. 

Шинэ дугаарууддаа олны танил зочдыг урьж оролцуулан хамтдаа хоол хийнгээ сонирхолтой яриаг өрнүүлдэг байна. Сонирхуулахад  Шимизү Күнитоши гүйцэтгэх захирал  нь 18 настайгаасаа  тогооч хийж эхэлсэн  бөгөөд Япон улсад  Сүши рестораны тогоочоор 13 жил ажиллаж байгаад 2006 онд Монгол улсад Сакура рестораны ерөнхий тогоочоор уригдан, ажиллаж эхэлжээ.  

Chief Shimizu in Mongolia” youtube сувагтай нэгдэж, 

Япон улсын үндэсний хоол хэрхэн хийхийг хамтдаа суралцацгаая!

Youtube суваг үзэх


Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай