PAY-ON ВИРТУАЛ ОРЧИНД МОД УРГУУЛНА

Нэг ширхэг мод ургахын тулд 50-60 жил шаардлагатай байдаг ба нэг мод хоногт 180 литр хүчилтөрөгч буюу 2 хүний амьсгалах агаарыг ялгаруулдаг. Нэг га ой мод нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээж, агаарын бохирдлыг 40 хувь хүртэл багасгадаг байна. Ялангуяа, навчит мод техникийн болон бусад дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шорооны 21-76 хувийг өөртөө барьдаг. Мөн хэт халалт болон хөрөлтийг 2-3 хэмээр бууруулж, агаарын чийгшилтийг 4-7 хувь ихэсгэж, нарны хэт төөнөлтийг 10-15 дахин багасгадаг гэж эрдэмтэд тооцсоныг эх сурвалж дурджээ.
Тэгвэл бид хэрхэн ойтой болох вэ?
Таван Богд Финанс ББСБ ХХК нь тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд байгаль орчинд ээлтэй байхыг зорьж ажилладаг. Энэ удаад агаарын бохирдлыг бууруулах, агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа PayOn зээлийн аппликейшний TreeOn төслийг танилцуулж байна.
Уг төслийн хүрээнд PayOn зээлийн апп-аар зээл авах, зээлээ эргэн төлөх тутамдаа, мөн өдөр тутмын алхалтын тоогоороо ус цуглуулж, түүгээрээ PayOn апп-ийн виртуал орчинд мод ургуулах боломжтой.
Төслийн хүрээнд 2030 он гэхэд 1 сая мод тарихаар зорьж буй. Харин одоогоор 10,000 гаруй хүн хамрагдаж виртуал орчинд нийт 200,000 гаруй литр ус цуглуулан 13,000 мод тариад байна.
PayOn апп-ийн хэрэглэгч модоо ургуулж дууссан үедээ, сертификатаа авч модоо Булган аймгийн Элсэн тасархай эсвэл Төв аймгийн Баянхангай зэрэг төслийн газруудаас сонгон тарих боломжтой юм. Одоогоор харилцагчидтайгаа хамтран биет байдлаар 200 гаруй мод бодитоор тариад байна.
Нэг хүн 18 мод тарихад насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан өгдөг гэдэг. Нэг нүх ухаад мод суулгах нь "Мод тарих" гэдэг ажлын таван хувьд ч хүрэхгүй ажил гэдэг юм билээ. Та хэдэн мод тарьсан бэ? Гол нь таны тарьсан мод ургасан болов уу?
Манайд тарьсан моддын 50 хүрэхгүй хувь нь л амьдрах чадвартай болж байна гэсэн судалгаа байдаг аж. Тиймээс модыг бодит орчинд тогтвортой ургуулж, арчлахад МУ-ын ШУА-ийн Геоэкологийн Хүрээлэн болон Ногоон Ази ТББ нар хамтран ажиллаж байна.
Нэг талаас байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал шийдэгдэж, нөгөө талаас зээлийн хэрэгцээ шаардлага хангагдаж байгаа уг төслийг БНХАУ-ын Алибаба компани амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай юм байна.
Мөн уг хөтөлбөр нь мод тарих аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилготой ба бусад ББСБ болон санхүүгийн байгууллагаас ялгарах төслийн нэг болж байгаагаараа онцлогтой. Бид уг төслөөрөө дамжуулан ББСБ болон бусад аж ахуй нэгжүүдийг нийгэмд уриалах хандлагын эхлэл байх болно гэдэгт итгэлтэй байна.



