Мэдээ мэдээлэл | September 5, 2023

ХҮҮХДИЙН БОЛОН АМРАЛТЫН ӨРӨӨТЭЙ, ЭМЧТЭЙ, БАРИАЧТАЙ АЖЛЫН БАЙР ЯМАР УУ?

Таван Богдчуудын нэрлэдгээр “19-ийн оффис”-т группийн 6 компанийн 1100 гаруй хүн ажиллаж, амьдарч байна. Энэ удаад “Таван Богд Интернэйшнл” ХХК-ийн компанийн оффисоор зочилцгооё.

АЖИЛТНАА БҮТЭЭМЖ ӨНДӨРТЭЙ БАЙЛГАХ НУУЦ

Бүтээмж өндөр, сэтгэл ханамжтай ажиллахад чанартай завсарлага чухал. Их ажлаас түр завсарлаж, хамт олонтойгоо тоглох, амттай хоол идэнгээ тухтай ярилцаж суух нь юу юунаас илүүтэй эрч хүч өгдөг. Оффист олон цагаар ажилладаг хүмүүст амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх хэсгийг шийдэж өгсөн нь таатай нөхцөлийн нэг.

Гэрийн халуун дулаан мэдрэмжийг төрүүлэх, гал тогооны интерьерийн шийдэл, цэвэрхэн, тухтай буйдан, хэрэгцээт тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон газар ажиллах нь сэтгэлд үргэлж таатай.

Амралтын хэсэгт дасгал хийх булан, кино үзэх, өрсөлдөөнт тоглоом тоглох хэсгийг шийдэж өгсөн нь алжаал тайлах, бүтээмж нэмэх нэг том хөшүүрэг.

БЯЦХАН ТАВАН БОГДЧУУДЫН ХЭСЭГ

Ажилчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хүүхдүүдэд зориулан хичээл хийх хэсэг, тухтай амрах хэсэг, тоглоомын хэсэг гаргаж тохижуулсан. Ажилчид хүүхдээ сургууль цэцэрлэгээс нь авчхаад овоорсон ажлаа орхиод явах хэцүү, гэрт нь хүргэчхээд буцааж ажилдаа очих хэцүү байдгийг шийдвэрлэж, Бяцхан Таван Богдчууддаа зориулан хүүхдийн стандартад нийцүүлэн иж бүрэн тохижуулсан тохилог өрөөг бэлтгэжээ.

ЭРҮҮЛ МЭНД ЭРХЭМ

Тус оффис дээр группийн эмч нарын баг ажилладаг. Ажилтны бие хямарч, өвдсөн үед эмчид үзүүлж, эмчилгээ бичүүлэн, сувилагчаар шаардлагатай эм тариагаа ажлын байран дээрээ хийлгэх боломжтой.

Түүгээр ч зогсохгүй бариа заслын өрөөтэй болж, мэргэжлийн бариач ажиллаж байгаа. Өдөржин төвлөрч суугаад, хуян хөөрсөн үед, бие нь чилж, ядарсан үед бариа хийлгэх нь алжаал ядаргаа тайлж, ажлын эрч хүч нэмдгийг надаар хэлүүлэх юун.

Эрүүл ажилтанд зориулан хийсэн бас нэг алхам. Зарим хүний хувьд чухал биш байж болох ч миний хувьд оффисын тах тухыг илэрхийлэх хамгийн чухал үзүүлэлтийн нэг бол яах аргагүй ариун цэврийн өрөө. Бүх суултуур Японы ТОТО брэндийн өөрийгөө цэвэрлэдэг, толбо болон бохир тогтдоггүй керамик гадаргуутай бидэ суултууртай. Ажилтандаа хайртай газрын сонголт бол мэдээж бидэ суултуур шүү.

АМТТАЙ ХООЛ, ТУХТАЙ ОРЧИН

Таван Богд Группийн охин компани Монгол Машин концерн компани энэ оффист байрладаг. Өдөр болгон эрүүл баталгаатай Монбийф брэндийн махаар хийсэн халуун шөл, амттай хуурга, салат, ундаа, цайг идэж уух бас сайхан гэдэг нь мэдээж. Хааяа ажилтнуудынхаа хүсэлтээр буфет хоол гаргаж, хоолны өдөрлөгүүд зохиодог гэж байгаа. Мөн тус компани Группийн салбарууд байршлаас үл хамааран 20 гаруй нэр төрлийн шөлтэй болон хуурай хоол, зууш салатыг өдөр бүр хүргэж үйлчилдэг.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай