Подкаст, ярилцлага | July 17, 2023

Таван Богд Солюшнс ХХК-ийн ерөнхий менежер Н. Билгүүн

Би анх 2014 онд АТМ орлого зарлагын машин нэвтрүүлэх төслийн багийн инженерээр ажилд орж Таван Богд Групп дэх ажлын гараагаа эхлүүлсэн. Харин 2015 оны 9 сард буюу яг нэг жилийн дотор бид уг төслөө амжилттай нэвтрүүлж чадсан билээ. 

Өнгөрсөн хугацаанд харилцагч Хаан банкны АТМ-ын тоо нэмэгдэхийн хэрээр бидний үйл ажиллагаа мөн адил тэлж, өнөөдрийн байдлаар АТМ-ын хяналт, цэнэглэлт, тээвэрлэлт суурилуулалт, хөгжүүлэлт болон засвар үйлчилгээ гэсэн цогц аутсорсинг үйлчилгээг Монгол улс даяар үзүүлдэг цорын ганц байгууллага болж чадсан юм. 

Хамтын Хүч Амжилтын Түлхүүр  

Таван Богд Групп 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай