Мэдээ мэдээлэл | November 27, 2020

Пицца Хат брэндийн “Year End 2020” арга хэмжээгээр Пицца Хат Монголоос шагнал хүртлээ!

Харин энэ жилийн онцлог нь мэдээж Covid-19-ийн нөлөөлөл буюу үүнтэй холбоотой улс бүрийн зах зээлүүд  цоо шинээр “зайн хүргэлт”-ийг нэвтрүүлэн, дижитал сувгуудаа идэвхжүүлж, онлайн борлуулалтаа хэрхэн өсгөж чадсан тухай бодит туршлагуудаас хуваалцсан.

Үүний дунд Пицца Хат Монголын зах зээл энэхүү цар тахлын нөхцөл байдалд онцгой сайн, шинэлэг арга барилаар ажиллаж, “зайнаас хүргэх” үйл ажиллагаа буюу "хүрэлцэхгүй хүргэлт"-ийг амжилттай нэвтрүүлэн,  борлуулалтаа өсгөж чадсанаар дараах 2 шагналыг гардан авчээ.

"Dynasty – Like sales growth" шагнал

Пицца Хат Монгол нь 2020 онд хамгийн өндөр борлуулалтын өсөлттэй ажилласан зах зээлээр шалгарч “Dynasty Sales Growth” шагналыг хүртжээ. Энэхүү шагналыг Пицца Хат Монголын хувьд 3 дахь жилдээ дараалан авч, амжилтаа хадгалсаар байгааг Азийн бусад зах зээлүүд андашгүй мэдэх билээ.

"Asset Optimization" шагнал

Шинэ салбар нээх болон хуучин салбаруудыг дахин шинэчлэн, засварлах үйл ажиллагааг хамгийн оновчтой төлөвлөн, гүйцэтгэснээр Пицца Хат Монгол дахь зах зээлийг шалгаруулж, тус шагналыг гардуулсан юм.

2020 онд 2 шинэ салбар нээхээс гадна 3 салбараа амжилттай шинэчлэн, засварласан ба салбарын нийт талбай болон гал тогооны талбайг төлөвлөсөн хугацаанаас хурдан шуурхай үр ашигтайгаар хийж, гүйцэтгэснийг онцолжээ.

Нийт улс орнуудаас 2020 онд хамгийн үр дүнтэй ажилласан, шилдэг ажилтнуудыг шалгаруулахад Монголын зах зээлээс Чанар Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны дарга Р.Энхнаран  шалгарч “Pan Innovation” шагналаар, Бизнес хөгжлийн албаны дарга Б.Билгүүдэй ‘Hard Hat” шагналуудаар тус тус шагнуулсан байна.

"Innovation Pan" шагнал

Хэрэглэгчиддээ үргэлж шинэлэг бүтээгдэхүүнийг хүргэх зорилгоор бусад улсын амжилттай туршлагуудаас суралцан Монголын зах зээлд оновчтой бүтээгдэхүүнийг гайхалтай хөгжүүлж, нэвтрүүлсэн туршлагыг үнэлж Таван Богд Фүүдс Пицца ХХК-ийн  чанар Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны дарга Р. Энхнаранг “Innovation Pan” шагналаар шагнаж, урамшуулжээ.

Тэрээр Хар Сувд пицца, Булгуги пицца, Оранж Чикен пицца, Бяслагтай ороомог зэрэг бүтээгдэхүүнүүдийг санаачлан, хэрэглэгчиддээ амжилттай хүргэсэн нь үүний тод жишээ бөгөөд энэхүү туршлагаа нийт Азийн улс, орны зах зээлүүдэд хуваалцаж, илтгэл танилцуулсан юм. 

Дэлхийн брэнд Пицца Хат-н олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүн хөгжүүлэхэд  бүх орц, найрлага нь зөвхөн зөвшөөрөгдсөн байгууллагын шаардлага хангагдсан бүтээгдэхүүн ашиглах, түүнийг олох гэх мэт олон асуудалтай тулгардаг ч асуудал бүхнийг даван гарч Азийн улс, орнууд дундаас хамгийн шинэлэг, шилдэг бүтээгдэхүүн хөгжүүлсэн Р. Энхнаранд баяр хүргэе!

"Hard Hat" шагнал

Пицца Хат брэндийн шинэ салбар нээх болон салбарыг шинэчлэн, засварлах  ажлыг амжилттай удирдан зохион байгуулж, гүйцэтгэсэн тул Таван Богд Фүүдс Пицца ХХК-ийн Бизнес хөгжлийн албаны дарга Б. Билгүүдэйг “Hard Hat Award”-аар шагнажээ.

Тэрээр мөн адил Монгол улсаа төлөөлөн Азийн бусад улсуудад өөрийн амжилттай төслүүдийн туршлагыг хуваалцан, дижиталаар илтгэл хүргэсэн юм. Пицца Хат-н 2 шинэ салбарыг нээж, 3 салбарыг шинэчлэн, засварлах ажлыг амжилттай дуусгаснаас гадна үйл ажиллагааны цар хүрээ болон ачааллыг зөв зохион байгуулах ажлуудад үнэтэй хувь нэмэр оруулсанд талархаж, шагнуулсанд баяр хүргэе!

Пицца Хат брэнд нь Монгол улсад нээгдээд өдгөө 6-дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа бөгөөд энэхүү "Year End" арга хэмжээнд өөрсдийн хэрэгжүүлсэн шилдэг туршлагаасаа бусад улсуудад хуваалцаж, олон олон шагналууд хүртэнэ гэдэг бидний хувьд ихээхэн бахархалтай үйл хэрэг билээ. 

Таван Богд Фүүдс Пицца ХХК-ийн нийт хамт олонд баяр хүргэж, цаашид илүү олон салбаруудаа нээн, амтат пиццагаараа дамжуулан Монголын хэрэглэгчиддээ аз жаргал, хайрыг түгээх үнэ цэнэтэй ажилд нь амжилт хүсье!

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай