АМТТАЙ ХООЛ, ТУХТАЙ ЦЭВЭР, АЮУЛГҮЙ ОРЧНЫГ МОНГОЛ МАШИН КОНЦЕРН ХХК БЭЛЭГЛЭДЭГ

Таван Богд Группийн охин компани болох “Монгол Машин Концерн” ХХК-ийг танилцуулж байна.
Таван Богд Группийн амжилтын ард байж, ажилтан бүрийг амттай хоолоор хангаж, өдөр бүр тухтай тавтай орчинд ажиллах боломжоор хангадаг “АРЫН АЛБЫГ” тус компани хариуцдаг.
Группийн хэмжээнд барилга байгууламжуудын ашиглалт, дотор гадна засал чимэглэл, цахилгаан, сантехникийн үйлчилгээ, цэвэрлэгээ үйлчилгээ, нийтийн хоол үйлдвэрлэл чиглэлийн хүрээнд хариуцан ажиллаж байна. Үүнд:
• Барилгын гадна, дотор засал, тохижилтын үйлчилгээ
• Сантехник, дулаан хангамж, цахилгаан ашиглалтын үйлчилгээ
• Ажилчдын цайны газрын үйлчилгээ
• Цэвэрлэгээ, үйлчилгээ
• Объектуудын дотоод харуул, хамгаалалт
ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ
Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр өдөр бүр үйлчилж, өдөрт нэг хүнд ноогдох илчлэгийн хэмжээг тооцоолон амт чанартай, 20-30 нэр төрлийн 1-р хоол, 40-50 нэр төрлийн 2-р хоол, 20-30 нэр төрлийн салат, зууш бүхий сонголттойгоор иж бүрдэл өдрийн хоол, өглөөний цай, захиалгат хоолны үйлчилгээг үзүүлэн, цэвэр цэмцгэр ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
ЦЭВЭРЛЭГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ
Үйлчлүүлэгч байгууллагуудын ажилтнуудыг цэвэр, тохилог, ая тухтай орчинд ажиллах боломжийг олгон, оффисын болон нийтийн эзэмшлийн талбай, үйлчилгээний заал, ариун цэврийн өрөө, хурлын танхимын цэвэрлэгээг чанарын өндөр түвшинд хийж үйлчилж байна. Мэргэшсэн баг хамт олон, нарийн нямбай цэвэрлэгээ, үйлчилгээг ариутгалын бодис, зориулалтын тусгай багаж төхөөрөмжүүдийг ашиглан гүйцэтгэж байна.
Бид өөрсдийн үйлчилгээг улам өндөр түвшинд үзүүлэх үүднээс үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч, үйл ажиллагаандаа сайжруулалт хийж ирсэн бөгөөд холбогдох стандартын дагуу ажилчдаа байнга мэргэшүүлэн, тогтвортой ажлын байрыг бий болгохыг эрмэлзэн ажилладаг. Цэвэрлэгээ үйлчилгээг Таван Богд ХХК /ТБТоёота төв/, Таван Богд группийн төв оффис, Галлерэй Улаанбаатар, Таван Богд Моторс ХХК, Таван Богд Капитал, Таван Богд Финанс, RED Agency, Таван Богд Фүүдс Пицца компаниудад үзүүлж байна.
ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
“Монгол Машин Концерн” компанийн Инженер Техникийн алба нь Таван Богд ХХК /ТБТоёота төв/, Таван Богд группийн төв оффис, Галлериа Улаанбаатар гэсэн гурван объектыг өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллахын зэрэгцээ группийн охин компаниудад:
• Барилгын гадна, дотор засал, тохижилтын үйлчилгээ
• Сантехник, дулаан хангамж, цахилгаан ашиглалтын үйлчилгээг үзүүлж байна.
“Чанар эхний зорилт, Амжилт өөрөө ирдэг” уриатайгаар ажилладаг “Монгол Машин Концерн” компанийн нийт баг хамт олонд Таван Богд Группийн нийт ажилтнууд, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.



