Мэдээ мэдээлэл | September 5, 2023

НООЛУУРЫН САЛБАРТ ХУВЬСГАЛ ХИЙГДЛЭЭ

 

Малгай, ороолт, бээлий, өмд, цамц, даашинз, хүрэм гэж төсөөлдөг ноолуурын хэрэглээ шинэ түвшинд гарчээ. “ГОВЬ” ХК анхны ноолууран гутлаа урлан хэрэглэгчдэдээ хүргэж эхэллээ.

Таван Богд Группийн хөрөнгө оруулалттай ГОВЬ компани шинэ бүтээгдэхүүнийхээ кампанит ажлыг "Better for feet, Better for nature" буюу хөлд таатай байгальд ээлтэй сонголт гэсэн агуулгаар гаргахыг зорьсон хэмээн тус компанийн бүтээлч сэтгэлгээтэй залуус онцолж байна.

Ноолууран гуталд зориулж агаарын солилцоог бүрэн хангадаг шинэ драпыг урласан бөгөөд “амьсгалдаг” гутал хэмээн нэрлэж болно. Гутлын ул нь “Green Eva” буюу байгальд ээлтэй резин болон чихрийн нишингийг агуулж, үдээсийг 100% хөвөн даавуун материалаар урлалаа. “Cashmere Sneakers”-ийн дотор улавч нь нуураас дахин боловсруулсан 15%-н замгийг агуулсан эко материалаар хийгдсэн нь хүрээлэн буй орчныг хамгаалахад туслах, төдийгүй чийгийг шингээх давуу талтай.

Better for feet, better for nature

 

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай