Мэдээ мэдээлэл | December 11, 2020

ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ СУЛРУУЛАХАД БИДНИЙ АНХААРАХ ЁСТОЙ ЗҮЙЛС

Тэгвэл бид энэ үед хэрхэн өөрсдийгөө халдвараас хамгаалах вэ?

1.     Гараа тогтмол бактерийн эсрэг савангаар угаах

2.     Ганцаараа зорчихыг эрмэлзэх, хүмүүсээс 1,5-2м зай барих

3.     Машиндаа олуулаа суухгүй байх

4.     Олон нийтийн тээврийн хэрэгсэлд зайгаа баримталж явах

5.     Хувийн ариун цэврийг үргэлж сахих

6.     Ханиалгаж найтаалгасан үед халуунаа тогтмол хэмжих

7.     Дархлаагаа дэмжиж, дасгал хөдөлгөөн сайн хийх

8.     Хурал, уулзалтыг онлайнаар хийхийг эрмэлзэх

Эдгээрээс  хамгийн чухал буюу гараа угаахдаа бид юунд анхаарах вэ? Энд дарна уу.

Бид гараа савандаад усаар зайлаад цэвэрхэн боллоо гэж боддог бол тийм биш. Зохих зөв алхамын дагуу угааснаар гарыг бүрэн ариутгаж, цэвэрлэж чаддаг байна. 

Тэгвэл гараа угаахдаа ямар хугацааг зарцуулах вэ?

Хамгийн багадаа 20-30 секунд гараа угаана гэж зөвлөдөг. Гэхдээ илүү үр дүнтэй угаая гэвэл Төрсөн Өдрийн дууг 2 удаа дуулахтай тэнцэх хугацаанд угаавал илүү үр дүнтэй. 

Тэгвэл хэзээ гараа угаах вэ?

Covid-19 вирусын халдвараас сэргийлж дараах үед гараа тогтмол угааж байгаарай: 

-        Ханиалгаж, найтаалгасны дараа тогтмол гараа угаах

-        Олон нийтийн газраар явсны дараа

-        Гадуур ямар нэгэн зүйлд хүрсэн эсвэл цаасан мөнгөнд хүрсэн тохиолдолд

-        Өвчтэй хүнийг асарсны дараа

-        Хоолоо идсэний өмнө болон дараа

-        00 өрөөнд орсны дараа

-        Хүүхдийн живх солих үед

-        Бохир зүйлд гараараа хүрсний дараа гараа заавал угааж заншаарай.

Гараа халуун усаар угаах ёстой юу?

Та бактерийн эсрэг саван хэрэглэхгүй л бол хүйтэн, халуун аль ч усаар угаасан нянг устгаж чадахгүй.

Гараа алчуураар хатаах хэрэгтэй юу?

Нян хуурай арьстай харьцуулахад нойтон арьсанд илүү тархдаг учир гараа бүрэн хатаах нь чухал юм. Тиймээс та цаасан алчуур эсвэл цэвэр даавуун алчуур хэрэглэж гараа бүрэн хатаагаарай.

Коронавирусын тархалтыг зогсооход би юу хийж чадах вэ?

Үүнд иргэн бүр өөрийн хувь нэмрээ оруулах ёстой. Та шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байж, маскаа тогтмол зүүн, хувийн ариун цэврээ сахиж, гараа тогтмол угааснаар аюулт өвчнийг таслан зогсооход хувь нэмрээ оруулж чадна. 

Хамтын хүчээр Халдвараас сэргийлье!


Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай