Мэдээ мэдээлэл | October 23, 2023

ГЕРМАН УЛСАД “ГОВЬ” ХК

"Говь" дэлхий дахинаа Монгол улсаа сурталчлах ажлыг өргөн цар хүрээтэйгээр хийж ирсэн.

Энэ удаад “ГОВЬ” ХК ХБНГУ-ын Дюссельдорф хотод хоёр дахь салбар дэлгүүрээ нээлээ. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын дараа нээж буй анхны салбар дэлгүүр бөгөөд, Германы Дюссельдорф хотын дэлхийн томоохон брэндийн дэлгүүрүүд эгнэх хэсэгт Монгол ноолуурыг дэлхийн хэрэглэгчдэд хүргэж эхэллээ.

Дэлгүүрийн дотоод заслын шийдэлд Монгол уламжлалт ахуйн элементүүдийг шингээн, дэлгүүрээр зочилсон хэрэглэгчид бүтээгдэхүүний түүхий эдийг бодитоор хүрч мэдрэх боломжийг тусгаж өгсөн төдийгүй, эх орноо сурталчлах олон деталийг нэмж өгснөөрөө, бүтээгдэхүүн сурталчилгаанаас ч илүүтэй мессежийг ч үйлчлүүлэгчдэд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.

"Говь" эх орноо дэлхийд сурталчлах, натурал бүтээгдэхүүнээр дамжуулан өөрийн ялгарлыг бий болгох, хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүний чанар эдэлгээг хүргэх зорилготойгоор цахим хуудсаа 24 хэл дээр хөгжүүлэн ажиллаж байна.

Монгол ноолуураар дэлхийг гоёно...

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай