Мэдээ мэдээлэл | July 8, 2020

ЭРДЭНЭТЭД “ТЭСРЭЛТ” ХИЙВ

Таван Богд Косметик” компанийн Хөдөө Орон Нутгийн Борлуулалтын Албанаас компанийнхаа  Маркетингийн алба болон “Таван Богд Бьюти Продакт” ХХК-тай хамтран 09 сарын 21-26 ны өдрүүдэд Эрдэнэт хотноо “Тэсрэлт” уриа бүхий үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.Гол зорилго нь харилцагчдаа дэмжих хөтөлбөрт үйл ажиллагааны нэгэн хэсэг бөгөөд Эрдэнэт хотын нийт 250 гаруй цэгт бараа бүтээгдэхүүнээ байршуулан, харилцагч бүртэйгээ уулзаж тэдний санал хүсэлтийг нь сонсож, цаашдын ажилдаа тусгахад чиглэгдлээ.Энэхүү арга хэмжээний үеэр Эрдэнэт хотын 250 цэгт 7 баг болон хуваарилагдаæ, бараа бүтээгдэхүүний захиалга авч, сурталчилгааны материалаа байршуулан, гол харилцагчидтайгаа бараа нийлүүлэх гэрээ байгууллаа.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай