Мэдээ мэдээлэл | October 23, 2023

УЛААНБААТАР ПРИНТ КОМПАНИ ОЛОН УЛСЫН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛНЭ

Таван Богд Группийн охин компани болох Улаанбаатар Принт ХХК нь 2023 ондоо ISO 9001-Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001-ХАБЭА менежментийн тогтолцоо, ISO 22000-Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх томоохон төсөлийг санаачлан хэрэгжүүлж байна.

Аливаа үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр хувь хүний ур чадвараас илүүтэйгээр, стандарт болон систем тогтолцоогоор удирдах шаардлага тулгардаг. Өөрөөр хэлбэл байгууллагын цар хүрээ нэмэгдэж, ажиллагсдын тоо өсөхийн хэрээр бүтээмж өсөж, ажилтан бүрийн гүйцэтгэл тэгш, зөв хуваарилагдаж, аюулгүй тав тухтай ажиллах боломж улам нэмэгдэж, хэрэглэгчдэд хүрч буй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар стандарт ямар ч алдаа дутагдалгүй байхад Олон улсын чанар стандарт бодитой үр дүн өгдөг.

Үндэсний үйлдвэрлэгч Улаанбаатар Принт компанийн хувьд энэхүү стандартуудыг нэвтрүүлэхээр компанийн бүх түвшинд хүрч ажиллаж байгаа бөгөөд, удирдлагын манлайлал, ажилтан бүрийн үүрэг оролцоог хангахыг эрмэлзэн ажиллаж байна.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай