Таван Богд Группийн 2020 оны Тэргүүний удирдагчаар Д. Ганбат тодорлоо
Д.Ганбат нь 2013 оны 1-р сарын 7-ны өдрөөс Таван Богд Фүүдс компанид Үйл ажиллагааны албаны даргаар томилогдон ажиллаж, улмаар 2018 онд тушаал дэвшин Ерөнхий менежерийн албан үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөг хүртэл 7 жилийн турш удирдлагын шийдвэр гаргах, манлайлах ур чадвараараа хамт олондоо танигдан амжилттай ажиллаж байна.
Түүний 2020 онд онцлон хийж, гүйцэтгэсэн ажлуудыг дурдвал:
2020 онд дэлхий нийтийг цочроосон COVID-19 цар тахал дэгдэж, KFC брэндийн өдрийн борлуулалт хэвийн үеэс огцом унасан, ажиллах хүчин дутмаг байсан, хил гааль хаагдаж түүхий эд материалын татан авалтын асуудал хүндэрсэн, мөн оны эцэст бүх салбаруудын үйл ажиллагаа бүтэн зогссон зэрэг хүндхэн сорилтуудтай нүүр тулсан хэдий ч ажилтнуудынхаа хамтаар хүнд нөхцөл байдалд гайхалтай ажилласан билээ.
Мөн тэрээр хэрэглэгчийн хүртэж буй үнэ цэнийг нэмэгдүүлэх, брэндийн зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх ажил үүргийн хүрээнд маркетингийн баг хамт олонтойгоо үргэлж зөвлөлдөн санаачилгатай ажиллаж хэрэглэгчдээ хэрэгцээт бүтээгдэхүүн урамшууллыг хүргэж чаддаг.

2020 онд KFC брэнд хүргэлтийн үйлчилгээг салбаруудад бүрэн нэвтрүүлж, нийт 300,000 орчим айл өрхөд хүрч ажиллах замаар хүргэлтийн бүсээ тэлж ажиллахад чухал хувь нэмэр оруулжээ.
Эвсэг найрсаг, эрч хүчтэй, чадварлаг, бүтээмж өндөртэй баг хамт олныг бүрдүүлэхийн тулд нийтийг хамарсан идэвхжүүлэлтийн олон үйл ажиллагааг зохион байгуулахад үргэлж дэмжлэг үзүүлдэг ба 2020 оны байдлаар ажилтнуудын сэтгэл ханамжийг дээшлүүлж, шилжилт хөдөлгөөнийг өмнөх оноос 31.4% бууруулан, түлхүүр ажлын байрны тогтворжилтыг 97.6% ханган өөрийн баг хамт олноо чадамгай удирдаж ажилласан.
Байнгын өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд салбаруудын үйл ажиллагааг доголдолгүй хэвийн явуулах бүхий л арга хэмжээг цаг ямагт авч ажилласан ба нийт дотоодын 18 шалгалт, гадаадын 21 шалгалтыг амжилттай давж, дотоодын болон гадаадын Yum! стандартыг чанартай сайн мөрдөж ажиллах тал дээр онцгой анхаарч байгаа юм.
Хамт олноо манлайлан, олон ажилтнууддаа урам зориг өгч, үлгэр жишээ шийдвэрүүдийг гаргадаг Таван Богд Группийн Тэргүүний Удирдагч Д. Ганбат танд баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд амжилт хүсье!
Хамтын хүч - Амжилтын түлхүүр
Таван Богд Групп
Д. Ганбатын "Онцлох хүн" ярилцлагыг уншихыг хүсвэл энд дарна уу.



