450 ХҮНИЙ АМИЙГ АВРАХ ЦУСЫГ БЭЛЭГЛЭЖЭЭ
Таван Богд Интернэйшнл компанийн 150 ажилтан цусаа хандивлах үйлсэд нэгдэж, цусаа бэлэглэн, хариу нэхэхгүй цагаан үйлстэн болжээ.
Тэртээ 1963 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 505-р тогтоолоор бие даасан Цус сэлбэх төв станц байгуулагдаж байсан бөгөөд өдгөө Цус сэлбэлт судлалын үндэсний төв болж, бүх аймаг, алслагдсан дүүрэгт нийт 26 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус төв нь Монгол улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цус сэлбэлт судлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг дэвшилтэт технологи, инновацид тулгуурлан, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, тэгш хүртээмжтэй хүргэн ажилладаг юм байна.
Таван Богд Интернэйшнл компанийн албан ёсны эрхтэйгээр борлуулдаг Ulker брэнд Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн үйл ажиллагааг дэмжин, сар бүр бусдын төлөө цохилох зүрхтэй, харамгүй сэтгэлээр цусаа хандивладаг хүндэт 8 донорт гарын бэлэг илгээн, энэхүү гэгээн үйлсийг урамшуулж, хамтран ажилласаар байна.
Нэг удаа цусаа хандивлахад 3 хүний амийг авардаг учир, та ч гэсэн хүний амийг аврах үйлсэд нэгдээрэй.





