Япон No.1 борлуулалттай JINS нүдний шилний брэндийн дэлгүүрийг албан ёсоор нээлээ
Дэлхийд данстай олон брэндийг Монголд нутагшуулсан Таван Богд Групп охин компани Ю Би Пи ХХК болон Японы JINS Inc. корпорац франчайз хамтын ажиллагааны хүрээнд JINS нүдний шилний брэндийн Монгол Улс дахь анхны салбарыг JINS Galleria Ulaanbaatar төвд албан ёсоор нээлээ. JINS брэндийн философи нь амьдрал ямар баялаг гэдгийг, хэн бүхний мэдээд байдаггүй маш олон боломжийг тод харуулах зорилготой. JINS брэндийн “Magnify your life” харах алсын хараа, Таван Богд Группийн “Иргэн бүрийн амьдралын чанарыг дээшлүүлнэ” гэдэг зорилго ийнхүү нэгдэж, түншлэлийн цар хүрээ улам тэлж байна.

Монгол Улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа ч нүдний шилний зах зээл дээр чанартай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ дутагдалтай байдаг. Тийм ч учраас Японы нүдний шилний нэртэй брэнд JINS Монголд урьд өмнө байгаагүй чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлийн шударга үнээр хүргэх юм. Японд төдийгүй олон улсад JINS-ийн дэлгүүрт мөрддөг стандарт, жишгээр үйлчилж, дотоодын мэргэжилтнүүдийг Японд тусгайлан бэлдэхээс гадна ажилтнуудад зориулсан дэлгүүр дээрх сургалтуудыг япон багш нар ирж явуулж байна.
Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах Галлериа Улаанбаатарт олон төрлийн дэлгүүр, ресторан байдаг тул иргэд төдийгүй жуулчдын зочлох дуртай газруудын нэг болдог. Монголын зах зээлийн сонирхлыг бүрэн илэрхийлэх энэхүү төвд JINS дэлгүүр нээгдэж байгаа нь Монголын хэрэглэгчдэдээ илүү ойр байж, хараа зүйн салбарт шинэ соёл, мэдлэг түгээх нэгэн том алхам болж байна.

2025 оны зургаадугаар сарын байдлаар JINS дэлхийн зургаан бүс нутагт 794 дэлгүүрээр дамжуулан үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн анхны олон улсын дэлгүүрээ 2010 онд БНХАУ-д улсад нээж, улмаар 2015 онд АНУ, Тайвань, 2018 онд Филиппин болон Хонконгод үйл ажиллагаа эхлүүлжээ. Мөн 2025 оны нэгдүгээр сард Лос-Анжелес хотын хэрэглэгчдэд зориулан туршилтын дэлгүүрээ ажиллуулж эхэлсэн. Ирэх 11 дүгээр сард Вьетнамын зах зээлд нэвтрэх төлөвлөгөөний дагуу тус улсад түр хугацааны дэлгүүрээ төлөвлөгөөт байршилд зургаадугаар сард нээгээд байна.




