АВТОМАШИНЫ ХЭРЭГЦЭЭТ БҮХЭН НЭГ ДОР
Таван Богд Группийн охин компани Таван Богд ХХК нь 2013оны 03-р сараас Toyota-н албан ёсны борлуулагчаар ажиллаж байгаа ба хэрэглэгчдийнхээ тав тухтай байдлыг хангах үүднээс автомашинтай холбоотой дэлхийн хэмжээний брэндийг албан ёсны эрхтэйгээр төлөөлөн хүргэж байна.
Bridgestone
Bridgestone Corporation дэлхийн 26 оронд дугуй үйлдвэрлэл, судалгааны 170 гаруй төвтэй ба 3 үйлдвэрийг шинээр барьж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн 150 гаруй оронд борлуулдаг. 2007 оноос дэлхийн хамгийн том дугуй үйлдвэрлэгч байр суурийг өнөөдрийг хүртэл хадгалж байгаа.
Таван Богд ХХК 2003 оноос хойш Bridgestone-н албан ёсны дилерээр ажиллаж байна.
OZ Racing
1971 онд байгуулагдсан. Сүүлийн 35 жилийн турш OZ Racing обуд нь автомашины обудны зах зээлийн тэргүүлэгч байр сууриа баттай хадгалж байна. Ferrari, Lamborghini, Maserati, Aston Martin, Lotus, McLaren зэрэг дэхийн хамгийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгчид өөрийн автомашинд OZ-н обудыг суурилуулдаг. Авто уралдаанд оролцож буй багуудийн дийлэнх нь OZ-н обудыг сонгодог. 2019 онд Formula 1 уралдаанд оролцож буй 10 автомашины 7 нь OZ-н обудыг суурилуулсан байна. Таван Богд ХХК 2018 оноос албан ёсны дистрибьюторын эрхтэйгээр төлөөлж байна.
3M
Автомашины хальс, хуулганы үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч. 3M компани дэлхийн 63 оронд үйл ажиллагаа явуулж 200 гаруй оронд бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. 2019 онд 31.6 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн ба дэлхий дахинаа 96,100 хүн тус компанид ажиллаж байна. Fortune 500 жагсаалтанд 96-р байр эзэлсэн. Таван Богд ХХК 2017 оноос албан ёсны дистрибьюторын эрхтэйгээр төлөөлж байна.
GS Yuasa
Автомашины аккумулятор үйлдвэрлэлийн салбарт дэлхийд №2, Азид №1 байр суурийг эзэлдэг. 2004 онд үүсгэн байгуулагдсан, одоогоор хар тугалгын хүчлийн баттерейны 9 үйлдвэр, литиумын холимог бүхий баттерейны 5 үйлдвэртэй ба автомашин, мотоциклийн аккумулятороос гадна сансрын зайны дэвшилтэт технологийг боловсруулж, үйлдвэрлэдэг дэлхийн 5 тивд нийтдээ 14,217 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Таван Богд ХХК 2015 оноос албан ёсны дистрибьюторын эрхтэй төлөөлж байна.



