Мэдээ мэдээлэл | January 14, 2021

Уламжлал болсон Улаанбаатар гурилын Уралдаан эхэллээ!

Уралдааны шалгаруулалт нь фэйсбүүкийн Хоолондоо! нэртэй группд явагдаж байгаа тул та тус группт нэгдэн бусад гишүүдийн оруулж буй хоолнуудыг сонирхон үзээрэй. 

Та ч бас хоол хийх дуртай юу? Тэгвэл энэ жил та уралдаанд өөрийн биеэр оролцоод үзэхийг зөвлөж байна. “Хамгийн шилдэг бүтээл”, “Хамгийн олон хоол”, “Хамгийн олон like” гэсэн гурван төрөл бүрд 4 ялагч тодруулж байгаа ба нийтдээ 12 оролцогч ялагч болох боломжтой тул хүн бүрд боломж бий юм шүү. 

Уралдааны болзол маш амархан,  та өөрийн Улаанбаатар Гурилаар урласан амттай хоолны хажууд Улаанбаатар 1-р гурилыг тавьж зургийг нь аваад #Ulaanbaatar_gurilааr_urlav эсвэл #Улаанбаатар_гурилаар_урлав хаштагтайгаар Хоолондоо! группт пост хийсэн байхад л хангалттай. 

2018 оны уралдаанд аль хэдийн оролцоод, түрүүлж байсан ялагч маань доорх зөвлөгөөг оролцогч нарт өгсөн байна.  

Танд амжилт хүсье!

Амт чанарын дээд Улаанбаатар Гурилтай хамтдаа 20 жил

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай