Мэдээ мэдээлэл | July 16, 2020

ШИЛДЭГҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ

Yum Asia! -c жил бүр зохион байгуулдаг KFC , Pizza Hut брэндийн Азийн бүх франчайзингуудын нэгдсэн уулзалт 11 сарын 1-7 ны өдрүүдэд Сингапур хотноо амжилттай зохион байгуулагдсан юм. Энэ үеэр Pizza Hut Mongolia Азийн шилдгийн шилдэг нээлттэй францайзинг буюу "Best Launch" шагналыг нээлтийн эхний сард 2 минут тутамд 1 пицца зарж Азидаа рекорд тогтоосноор хүртсэн юм. Үүний гол үр дүнг зөв судалгаан дээр үндэслэн зах зээлд нэвтэрч, амжилттай маркетингийн бодлого хэрэгжүүлснээр Пицца Хат брэндийг Монголын хэрэглэгчдэд таниулсан хэмээн үнэлсэн юм. Харин KFC брэндийн хамт олон "Best flagship store" шагнал, шилдэг инжинерийн "Engineering excellence award" мөн "Best joint marketing" буюу шилдэг хамтрагч байгууллагын шагналыг хүлээн авлаа. Уг чуулганд жил бүр Азийн бүх салбарын бизнес хөгжил, санхүү, маркетингийн хэлтсийнхэн оролцож туршлага солилцон оны шилдгүүдээ хамтдаа шалгаруулдаг билээ.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай