Мэдээ мэдээлэл | January 18, 2021

ПИЦЦА ХАТ ШИНЭ САЛБАР БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ НЭЭГДЛЭЭ

Шинэ салбараас та амтат пиццагаа гэртээ халуунаар нь хүргүүлэхээс гадна Номин худалдааны төвд байрших тул хүнсээ цуглуулангаа салбараар ая тухтай үйлчлүүлэх боломжтойгоороо онцлог юм.

Онцгой нөхцөл байдлын энэ үед Пицца Хат-н бүх салбарууд эргэн нээгдэж хэвийн хуваарийн дагуу ажиллаж байгаа бөгөөд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн, халдвар хамгааллын дэглэм, заавар зөвлөмжийг сайтар баримтлан ажиллаж байна. Мөн ажилтан бүр хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс PCR шинжилгээнд хамрагдсаны үндсэнд үй ажиллагаагаа эхлүүлсэн билээ. 

Пицца Хат нь бүх бүтээгдэхүүнээ “ХҮРЭЛЦЭХГҮЙ ХҮРГЭЛТ”-ийн үйлчилгээгээр хүргэж байна. Ингэснээр таны захиалсан хоолонд зөвхөн та л хүрэх ба хүргэлтийн ажилтан бүтээгдэхүүнийг хүргэхдээ хэрэглэгчтэй зайнаас харьцаж, зайнаас төлбөрөө төлж, тогтмол ариутгал хийх юм. 

Пиццанд дурлагсад та бүхнийгээ Пицца Хат-н хамт олон шинэхэн салбараар гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо үйлчлүүлэхийг урьж байна.

ПИЦЦА ХАТ САЛБАРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Ням гарагт 10:00-21:30 цагийн хооронд,

Та яг одоо захиалах бол 75-55-55-55 утсаар залгах эсвэл www.pizzahut.mn сайт, Pizza Hut апп-аар хялбархан захиалаад хүргүүлээрэй. 


Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай