Мэдээ мэдээлэл | February 9, 2021

Сар шинийн баярыг угтаж ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Таван Богд Групп нь салбар, компани бүрдээ түүх бүтээлцэн ажилласан ахмадууддаа хүндэтгэл үзүүлж сар шинийн баярыг угтан жил бүр гарын бэлэгтэй талархлын баярын үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Харин энэ жил цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан баярын үйл ажиллагаа зохион байгуулж чадаагүй ч ахмадууддаа зорьж очин бүтээгдэхүүний дээж гарын бэлгээ гардууллаа.

Таван Богд Групп-д ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан болон хуучнаар Авто засварын заводод ажиллаж байсан нийт 87 ахмад ажилтнууд маань компанийн хөгжил дэвшил, амжилтын түүхийг бүтээлцэх үйлсэд өнөөг хүртэл сэтгэл зүрхээ зориулан үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ. 

Ирж буй Цагаагчин үхэр жилийн Цагаан сарын уламжлалт үндэсний баярын мэндийг ахмадууддаа хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе!

Хамтын хүч-Амжилтын түлхүүр

Таван Богд Групп


Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай