Мэдээ мэдээлэл | November 21, 2023

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ MAMYPOKO

Mamypoko брэнд тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Баянгол дүүргийн "Ангирмаа"-III өрхийн эмнэлгийг тохижууллаа. Сардаа 2,000 орчим бяцхан үрсийг тогтмол үзлэг, вакцинд хамруулдаг тус эмнэлэгт, тухтай үйлчлүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх үүднээс хүүхэд хуурайлах ширээ, автомат өндөр жин хэмжигч, хүүхэд саатуулах тоглоом зэргээр тохижууллаа.

20 жилийн ойн хүрээнд хийж байгаа тус ажил нь олон, олон ээж хүүхдүүдэд тав тухтайгаар хяналтаа хийлгэх боломжоор хангахаас гадна, шаардлагатай тохиолдолд авч хэрэглэх Mamypoko живхээр дүүргэсэн шинэхэн ширээгээ Ангирмаа өрхийн эмнэлэг хүлээн авлаа.

Дараагийн тохижилтыг хаана хийлгэхийг хүсэж байгаагаа MamyPoko Mongolia хуудсанд хандан саналаа хүргүүлэх боломжтой юм байна.

Монголын үрс маш олон болох болтугай.

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай