“ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖ”-Д ШАЛГАРЛАА
“ТОП 100” аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа Монгол улсын эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралд оруулж буй хувь нэмрээр нь үнэлж тодруулдаг ба тухайн жилдээ улсад төлсөн татвар, орлого, хөрөнгө, ашиг, ажиллагсдын тоо гэсэн 5 үзүүлэлтээр яам, агентлагуудаас санал авах зарчмаар тодруулдаг юм. Энэ удаагийн шалгаруулалтанд Хаан банк 3, Говь ХК 23, “Таван Богд” ХХК 39, Таван Богд Трейд ХХК 54, Таван Богд Интернэйшнл ХХК 73-т жагслаа. Энэхүү амжилтын эзэддээ ажлын амжилтыг Таван Богд Группийн нийт удирдлага, ажилтнуудынхаа өмнөөс хүргэж байна.



