Мэдээ мэдээлэл | February 15, 2021

Таван Богд Группийн ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНУУД

Таван Богд Группийн хэмжээнд бүтэн жилийн хугацаанд өөрийн хичээл зүтгэл, ажил хөдөлмөрөөрөө үнэтэй хувь нэмрийг компанидаа оруулж, өндөр гүйцэтгэлтэй ажилласан ажилтнуудаа салбар, компани бүрээс шалгаруулж "Тэргүүний ажилтан"-р өргөмжлөн, урамшуулдаг билээ. 

Энэхүү уламжлал ёсоороо 2020 онд хамт олноо амжилт бүтээлээр тэргүүлэн, үлгэр жишээ ажилласан салбар бүрийн төлөөлөл 8 шилдэг ажилтныг шалгаруулж Таван Богд Группийн Тэргүүний ажилтнаар өргөмжлөв. 

2020 оны нийт Тэргүүний ажилтнууддаа бүгдэд нь баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилтын дээд, эрүүл энх байхыг хүсэн ерөөе.

Хамтын хүч-Амжилтын Түлхүүр 

Таван Богд Групп

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай