“ТАВАН БОГД КОСМЕТИК” ХХК НЬ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦАР ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖ, НЭРЭЭ “ТАВАН БОГД ИНТЕРНЭЙШНЛ” БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ
Тус компани нь 1990 онд байгуулагдсан бөгөөд гэр ахуйн өргөн хэрэглээ, гоо сайхан болон хүнсний дэлхийд тэргүүлэгч брэнд бүтээгдэхүүнүүдээр Монголын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг ханган ажиллаж, зах зээлд эзлэх байр сууриараа үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг болсон билээ.



