Таван Богд Группийн ажилтнууд ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ хүртлээ!
Өнөөдөр буюу 2021 оны 2-р сарын 24-ний өдөр Таван Богд Группийн 2 эрхэм хүндтэй ажилтан амжилт, хөдөлмөрөө үнэлүүлэн Монгол улсын төрийн дээд шагнал хүртлээ.
Таван Богд Группийн Дотоод аудит хариуцсан захирал Ц. Оюунцэцэг Монгол улсын төрийн дээд шагнал “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнууллаа.

Таван Богд Трейд ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Дотоод аудитын газрын захирал Ц. Оюунцэцэг нь 1995 онд Таван Богд Групп үүсэн байгуулагдсан цагаас эхэлж өдгөө 26 жилийн турш ажил үйлс, амжилт бүтээлээрээ манлайлан тасралтгүй ажиллаж ирсэн билээ.
Ийнхүү Монгол улсын эдийн засгийн хөгжилд оруулсан олон жилийн хувь нэмрээ өндрөөр үнэлүүлэн төрийн дээд шагналаар энгэрээ мялаалгасанд баяр хүргэе!
Улаанбаатар Гурил ХХК-ийн бэлэн бүтээгдэхүүний нярав Д. Нямсүрэн Монгол улсын Төрийн дээд шагнал "АЛТАН ГАДАС" одонгоор шагнууллаа.

Нямсүрэн нь Монгол улсад 33 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа ба Улаанбаатар Гурил ХХК-д 2001 оноос хойш 20 гаруй жил үр бүтээлтэй, тууштай, идэвх санаачилгатай, амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж буй шилдэг ажилтнуудын нэг юм.
Мөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи болон борлуулалтын үйл ажиллагааны зарчмыг чанд баримтлан ажиллаж, өөрийн ажлын дадлага туршлагаа шинэ залуу хойч үедээ зааж, сурган, чадварлаг ажилчдыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Амжилт бүтээлээ үнэлүүлэн Төрийн дээд шагналаар шагнагдсан ажилтнуудынхаа цаашдын ажил, амьдралд эрүүл энх, сайн сайхан бүхнийг Таван Богд Группийн нийт хамт олны зүгээс хүсэн ерөөе.
Хамтын хүч- Амжилтын Түлхүүр
Таван Богд Групп



