ТАВАН БОГД ГРУППИЙН ШИЛДЭГ УДИРДАГЧ ТОДОРЛОО
Таван Богд Группийн удирдлагын багийн 180 гаруй ажилтнууд 2023 оныхоо ололт, амжилтаа дүгнэж, 2024 оныхоо зорилго, зорилтоо ярилцаж, баярын хурлаа хийлээ.
Таван Богд Групп ноолуур, автомашин худалдаа, уул уурхайн тоног төхөөрөмж нийтийн хоол үйлчилгээ, банк, санхүү, олон улсын худалдаа, үйлдвэрлэл, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, барилга, мэдээллийн технологи, эрүүл мэнд гэсэн бизнесийн 8 чиглэлд, 20 гаруй компани, 12,000 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн, олон шилдэг удирдлагуудаас Таван Богд Группт 11 дэх жилдээ ажиллаж байгаа Таван Богд-Тоёотагийн Дэд Захирал Б.Энхсайхан 2023 оны “Шилдэг удирдагч”-аар шалгарч, гэр бүлээрээ гадаадад аялах эрхээр шагнууллаа.
Ард түмнийхээ амьдралыг чанарыг сайжруулах зорилгыг өмнөө тавьсан Таванбогдчууд бид олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн, хэрэглэгч, үйлчлүүлэгчид, харилцагчид та бүхнийхээ хүлээлгэсэн итгэлийг алдалгүй, тасралтгүй сайжруулж, 2024 ондоо өдөр бүр бүх чадлаараа хичээн ажиллах болно.







