Мэдээ мэдээлэл | May 14, 2021

ГАЛЛЕРИА УЛААНБААТАР ТӨВД ХАВРЫН БЭЛЭГТЭЙ ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ

 

Их хотын зүрхэн хэсэгт буюу засгийн газрын ордны зүүн талд байрлах Галлериа Улаанбаатар төвд Говь брэндийн дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр, цэвэр тохилог орчинтой ресторанууд мөн дэлхийн жишигт нийцсэн олон брэндүүд нэг дор төвлөрчээ. Хаврын урин улирал ирж Галлериа Улаанбаатар төв хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ зориулан хаврын хямдралтай хөтөлбөрөө 05-р сарын 14-ний өдрөөс эхлэн зарласан байна. Энэ удаагийн нэгдсэн хямдрал, урамшуулалт хөтөлбөрт Галлериа Улаанбаатар төвд шинээр үүд хаалгаа нээсэн үнэт эдлэл, нүдний шил, линз болон хувцасны томоохон брэндүүд хамрагдаж байгаа бөгөөд Говь брэндийн санаанд оромгүй бэлэгтэй худалдаа таныг хүлээж байна.
 

Галлериа Улаанбаатар төвд үйл ажиллагаа явуулдаг бүх  байгууллагууд мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон эрүүл мэндийн яамнаас гаргасан заавар зөвлөмжийн дагуу 14 хоног тутамд мэргэжлийн байгууллагаар ариутгалын ажлыг өндөр төвшинд зохион байгуулж, 2 цаг тутамд халдваргүйжүүлэх бодисоор ариутгал цэвэрлэгээ хийн үйлчилгээний стандарт болон хэрэглэгчдийн тав тухтай байдлыг бүрэн ханган ажиллаж байна.

Үйлчлүүлэгч та бүхэн хямдрал, урамшууллын дэлгэрэнгүй мэдээллийг Галлериа Улаанбаатар төвийн албан ёсны фейсбүүк хуудаснаас болон ЭНД дарж авна уу.

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай