LG КОМПАНИЙН ОЛОН УЛСЫН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН БАГ БОЛОВСРОЛЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХААР МОНГОЛД ДАХИН ИРЛЭЭ
Тиймээс боловсролын системд дижитал сургууль бий болгох зорилгын хүрээнд LG Electronics зүгээс интерактив дижитал самбар сургуульд хандивлах бөгөөд энэ нь суралцах явцыг илүү сонирхолтой, хамтын оролцоотой, бүтээлч сэтгэлгээтэй оролцох боломжийг олгоно.
LG Electronics-ийн Төв Азийн ерөнхийлөгч ноён Ким болон холбогдох албаны хүмүүс уг арга хэмжээнд онцгой ач холбогдол өгч биечлэн оролцохдоо “LG Electronics-ийн хувьд бид инновацын хүч чадал, практик оролцоонд итгэдэг. Монгол Улсад дахин ирж байгаа нь эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх мөн урт хугацааны эерэг өөрчлөлтийг бий болгохыг зорьж байна. Бид нийгмийн сайн сайхан, ирээдүйн төлөө дахин нэг удаа хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна" гэж хэллээ.


Энэ удаагийн хөтөлбөрт LG-ийн Солонгос улсын 37 сайн дурын ажилтан, Казакстан болон Монгол улс дахь төлөөлөгчийн газар мөн албан ёсны түнш компаниудын төлөөллөөс бүрдэх баг бүрэлдэхүүн идэвхтэй оролцож өөдрөг үзэл, тууштай байдал гэсэн компанийн гол философийг тусгаж, иргэдэд эерэг хандлага ирээдүйд итгэх итгэлийг бий болгохоор зорьж байна.



