Таван Богд Фүүдс ХХК “Ажлын байраа сайн хадгалсан татвар төлөгч”-өөр шалгарлаа
Таван Богд Группийн охин компани Таван Богд Фүүдс ХХК-г Татварын Ерөнхий Газраас "Ажлын байраа сайн хадгалсан татвар төлөгч" арван аж ахуйн нэгжийн нэгээр шалгарууллаа. Таван Богд Фүүдс ХХК буюу KFC брэндийн үйл ажиллагаа хөл хорионы үед бүрэн зогссон гэдгээрээ шалгарсан бусад аж ахуйн нэгжээс онцлог билээ. Түүнчлэн KFC болон PIZZA HUT брэндүүд үйл ажиллагаа нь зогссон үед ч цалингаа тавихаас гадна, шинэ ажилтнууд нэмж авч байсан юм.

Таван Богд Групп цар тахлын үед нийт ажилтан, албан хаагчдынхаа ажлын байрыг тогтвортой хадгалахын хамт халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн ажиллаж байна. 2021 оны 1-р улирлын байдлаар гэхэд л нийт 193 ажлын байр шинээр бий болгожээ. Түүнчлэн цар тахлын аюулын дохио хангинаж эхэлсэн тэр цагаас голомтод ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн газрын ажилтан, албан хаагчдыг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн. Энэ хүнд үед ч өөрсдийн боломжоороо дэмжиж туслахаар хичээнгүйлэн ажиллаж байна.
#Хамтдаа_хичээцгээе!



