Мэдээ мэдээлэл | May 19, 2021

Блокоор ДҮҮРГЭ уралдааны ялагчид тодорлоо

Minecraft нь хүүхдийн чөлөөт сэтгэхүйг хөгжүүлж, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлдэг ашиг тустай тоглоом билээ. Тиймээс KFC брэнд хүүхэд залуустаа хөл хорионы үеэр цагийг #Бүтээл #Дүүрэн өнгөрүүлэхийг уриалж тэмцээн зохиосон юм.

Тэмцээний 13 хоногийн хугацаанд 10-16 насны 6000 гаруй хүүхэд залуус бүтээлээ ирүүлсэн байна. Тэмцээндээ амжилттай оролцож, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлсэн нийт хүүхэд залуустаа баяр хүргэе. Мөн 6000 гаруй хүүхэд залуус дундаас авьяас чадвараараа шалгарсан 10 ялагчдаа халуун баяр хүргэе.

Хамгийн бүтээлч, шилдгийн шилдэг 10 оролцогч

I байр: М.Гийгүүлэн 

II байр: У.Түвшинбаяр

III байр: О.Төгөлдөр

Тусгай байр: Б.Жаргал, З.Сод-Эрдэнэ, Т.Энхтайван, А.Муратбек, Б.Эмүлэн, Б.Чинболор, Н.Наранжав

Ингээд "БЛОКООР ДҮҮРГЭ" уралдааны хамгийн бүтээлч, шилдэг 10 байгууламж хэрхэн боссон бичлэгийг дараах линкээр орж үзээрэй.

1-р байр - KFC парк https://www.youtube.com/watch?v=E-VR_g1gIhc

2-р байр - KFC хот https://www.youtube.com/watch?v=ANEKGcEAPYI

3-р байр - KFC нууц жор хамгаалагчдын түүх https://youtu.be/y1XQWOHyHvI

Хүүхэд залуусын маань зүгээс тэдний хүсэл сонирхолд нийцсэн, дижитал орчин дахь олон төрлийн уралдаан тогтмол зарлаж байхыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. KFC брэнд тун удахгүй дараагийн тэмцээнээрээ хүүхэд залуусыгаа баярлуулна гэдгээ амлаж байна.

БЛОКООР #ДҮҮРГЭ #KFC

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай