Мэдээ мэдээлэл | September 16, 2024

ЖИЛД 30-40 МЯНГАН ХҮНД ҮЙЛЧЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ “NURA ЗАЙСАН” ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

Харин үүнээс хойш жил хүрэхгүй хугацааны дараа жилд 40,000 хүнийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах хүчин чадалтай хоёр дахь “NURA ЗАЙСАН” салбарыг 2024 оны 8-р сард нээлээ.

Нээлтийн үеэр Фүжифильм Холдингс Корпорацын Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Гото Тэйчи:“NURA төвийн үйлчлүүлэгчийн тоо их, үйл ажиллагааны зогсолтгүй байдал 100 хувь байгаа тул хоёр дахь төвөө нээхээр төлөвлөсөн. Өнгөрсөн жил анхны төвийн нээлтийн үеэр миний хувьд Ц.Баатарсайхан захиралтай өнөөдрийн ийм амжилтад хүрмээр байгаа тухайгаа ярьж байлаа.Харин өнөөдөр энэ зорилгодоо хүрч чадсандаа маш их баяртай байна. Түүнчлэн хамтрагч Таван Богд группээрээ бахархаж байна” гэж хэллээ. 

NURA Зайсан салбар нь үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлж хамгийн олон хүнд зэрэг үйлчлэх боломжтой,  өндөр хүчин чадал бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон гэдгээрээ онцлогтой юм. 

NURA төвийн онцлог давуу тал

Хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт тоног төхөөрөмжөөр Монгол улсад зонхилон тохиолдох хавдрын эрсдэл, амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнийг 32 үзүүлэлттэй багц шинжилгээгээр 2-3 цагийн дотор оношилдог. 

  • Эрэгтэй, эмэгтэй тусгай багц шинжилгээ
  • Тав тухай орчин, Японы Омотенаши зарчимд суурилсан зочломтгой үйлчилгээ
  • Хиймэл оюун ухаан + Эмч хосолсон оношилгоо
  • Шинжилгээний хариу ойлгоход хялбар
  • 50 нүүр бүхий дэлгэрэнгүй хэвлэмэл болон дижитал эрүүл мэндийн тайлан
  • Мэргэшсэн эмчийн дүгнэлт зөвлөгөө

 

Хаяг: 

Салбар 1: Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Гэрлүг Виста хотхоны үйлчилгээний төвийн 2 давхарт, NURA Гэрлүг салбар 

Салбар 2: Хан-Уул дүүрэг, 22-р хороо, Ар Зайсангийн гудамж, NURA Зайсан салбар

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг NURA Mongolia фэйсбүүк хуудсаар аваарай.

Эрт илрүүлж- Эрүүл амьдаръя 

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай