KFC БОЛОН PIZZA HUT БРЭНД “АМЕРИКИЙН ӨДРҮҮД” ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Экспогийн үеэр KFC брэнд маань 30 000 төгрөгний эрхийн бичгээ 25 000 төгрөгөөр, 10 000 төгрөгний эрхийн бичгээ 8 000 төгрөгөөр тус тус худалдаалсан бол Pizza Hut брэнд Калзоне бүтээгдэхүүнээ 7 000 төгрөгөөр худалдаалж хэрэглэгчдээ баярлуулсан билээ. Экспогийн үеэр хэрэглэгчдээ хөгжөөх үүднээс томчууд болон хүүхдүүдийн хооронд тэмцээн зохион байгуулсан юм. Томчуудын хооронд 3 ширхэг бургерийг уух зүйлгүй идэж дуусмагцаа тайзан дээр гаран SO GOOD гэж хэлснээр ялагч тодорсон. Ялагчийг 30 000 төгрөгийн эрхийн бичгээр шагнасан юм. Харин бяцхан хэрэглэгчдийн дунд Пицца Хатын зайдастай ороомгийг хэн түрүүлж 5 ширхэгийг идэх вэ гэсэн уралдаан зарлан ялагчид нь 25 000 төгрөгийн эрхийн бичгээр тус тус шагнасан юм.



